Нэгдсэн Загварчлалын хэл ( UML) нь ПХ-ийн инженерчилэл сэдэвт хамаарагдах ерөнхий зорилгын загварчлах зорилготой стандартчлагдсан хэл юм. UML -ыг хөгжүүлэлтийн шатандаа явж буй обьект хандалтат програм хангамжийн системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох, дүрслэх, өөрчлөх, бий болгоход ашигладаг. Мөн UML нь системийн бүтэц зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг дүрслэх стандарт аргыг санал болгодог юм. Үүнд нь: - Үйл ажиллагаа - Оролцогчид - Бизнесийн үйл явц - Өгөгдлийн сангийн тойм буюу схем - Логик бүрэлдэхүүн хэсгүүд - Програмчлалын хэлний бичвэрүүд зэрэг хамаарна.
Эхлээд UML загвар болон системийн диагруумуудыг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй. Диаграм гэдэг нь системийн загварын график дүрслэлийг хэлэх бөгөөд тэр загвар нь өөрийн элементүүдийг тодорхойлсон баримт бичгийг агуулдаг.
UML диаграмууд нь системийн загварыг 2 талаас нь харуулдаг:
- Статик буюу бүтэц зохион байгуулалтын талаас нь: Системийн статик бүтцийг обьект, шинэ чанар, үйл ажиллагаа болон холбоо хамаарал зэргээр нь харуулдаг. Класс диаграм, нийлмэл бүтцийн диаграм зэрэг нь ийм төрлийнх юм.
- Динамик буюу үйл ажиллагааны талаас нь: Системийн динамик шинжийг обьектуудын хамтын ажиллагаа, обьектын дотоод төлвийн өөрчлөлт зэргээр харуулах. Дарааллын диаграм , үйл ажиллагааны диаграм, төлөв шилжилтийн диаграм зэрэг нь ийм төрлийнх юм.
UML 2.2 нийтдээ 14 диаграм агуулдаг. Эдгээрийн 7 нь системийн бүтцийг, 7 нь системийн үйл явцыг (үүний 4 нь харилцан үйлчлэлийн гэх дэд төрөлд багтана) үзүүлдэг. Энэ диаграмуудыг доорхи класс диаграм дээрх шиг шаталсан хэлбэрээр үзүүлж болно.
Бүтцийн диаграмууд нь:- Класс диаграм : Системийн классууд, тэдгээрийн шинж чанарууд болон класс хоорондын хамаарал зэргээр системийн бүтцийг тодорхойлдог.
- Бүрэлдэхүүний диаграм: Систем ямар бүрэлдэхүүн хэсгүүдэд задарч байгааг болон тэдгээрийн хоорондох хамаарлыг тодорхойлдог.
- Нийлмэл бүтцийн диаграм: Классын дотоод бүтэц болон түүний бий болгож буй хамтын ажиллагааг тодорхойлно.
- Байршлын диаграм: Системийг ажиллуулах техник хангамж зэргийг тодорхойлно.
- Обьектын диаграм: Тодорхой хугацааны агшин дахь системийн бүрэн юм уу хэсэглэсэн бүтцийг тодорхойлно.
- Багцын диаграм: Систем ямар логик хэсгүүдэд хуваагдаж байгааг болон тэдгээрийн хоорондох хамаарлыг тодоройлдог.
- Илэрхийлэмжийн диаграм: Мета загварын түвшинд ашиглагддаг ба хэвшмэл төлөвүүдийг <<stereotype>> гэсэн хэвтэй классуудаар, илэрхийлэмжүүдийг <<profile>> гэсэн хэвтэй багцуудаар дүрсэлдэг.
No comments:
Post a Comment