- Өмнөх үеийн хуримтлуулсан мэдлэгийн шингээлттэй, мэргэжлийн тэргүүлэх түвшний зэмсэг ашиглаж байгааг.
- Судалгааны ажлын өгөгдөл, түүний боловсруулалт бүрэн баримтжиж баталгаажиж байгаагаар.
- Судалааны үр дүнг боловсруулсан объектив аргачлалтайг.
- Судалгааны үр дүнгийн боловсруулалтын нарийвчлалтайг буюу баталгаат чанарыг.
- Судалгааны тайланг програмын аргаар автоматаар гаргаж байгаагаар тус тус тайлбарлагддаг.
Ажиглалт, зарим мэдээнээс үзвэл судлаачийн баримт цуглуулах хар ажлын 70-100 хувийг, өгөгдөл боловсруулалтын 30-90 хувийг, тайлан гаргалтын 60-100 хувийг тухайн үед ашиглаж байгаа програмаараа хийж болдог ажээ.
Мэргэжлийн дагуу өргөн тархсан програм олдоогүй үед таны ажиллаж буй чиглэлээр ямар програм байж болохыг тандах дараахи сэдэлүүд байдаг байна. Үүнд:
- Судалгааны объект тань аналог үзэгдэл бол түүний дискрет нэгжлэлийн нэрээр хайлт хийж, түүнд холбогдох програм байгаа эсэхийг хайх,
- Судалагдхууныхаа атрибут-шинж чанарын нэрээр хайлт хийх,
- Судалгааны нэгжийн формал загварыг гаргах, хэвжүүлсэн нэр төрлөөр нь хайлт хийх,
- Үйл ажиллагааны нэрээр, үйлдэлийн нэрээр, үе шатны нэрээр, гарах эсвэл олдох үр дүнгийн нэрээр хайлт хийх
- Судлагдхууны ялгах шинж, хэмжих үзүүлэлтийн нэр, хэмжигдүүний нэрээр хайлт хийх
зэрэг нь заавал таны судалгааны объектод хамаатай програмыг шууд олохгүй байсан ч аль нэг талаар хамаарах үйлдэл, үйл ажиллагаа, боловсруулах арга, аргачлалыг програмчилсан, загварчилсан байгаа нь тааралдах, түүнийг дагуулан ашиглах, бүхэлд нь биш гэхэд хэсэгчилсэн боловсруулалт хийх боломжтой програм олоход тусалдаг байна. Хайлт хийх эх үүсвэр олоход тус болж чадах өөр нэг сэдэл бол мэдээний эх үүсвэр, эсвэл хэрэглэгчийн нэрээр хайлт хийж үзэх ажил юм. Өөрөөр хэлбэл, таны ажилладаг салбарын мэдээлэл, түүнд хамаатай ажиглалтдаа тулгуурлан эрдэм шинжилгээний байгуулага, мэргэжлийн олон улсын байгууллага, мэргэжлийн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн бусад шийдэл, нарийвчилсан бодомжид ордог нэр томъёогоор хайлт хийх нь зүйтэй.
Бид энэ бүлэгт судалгаа хийж байгаа болон хэл, соёлын чиглэлээр мэдлэгийн сан бүрдүүлэх, мэдээлэл боловсруулах програмын зарим чиглэл, төрөл зүйлтэй товч боловч танилцуулахаар зорьж дараахи гурван чиглэлд хэрэглээ, судалгааны програмын бяцхан тойм бэлдэж оруулав. Үүнд:
-Текст, бичиг баримт, номтой ажиллах талаар,
-Сүлжээнд номын сан ашиглах, сүлжээнд мэдээлэл солилцох зарим програмын талаар,
-Шинжлэх ухааны мэдээ, өгөгдөл боловсруулах өргөн тархсан эдийн засаг, статистик, тоон мэдээний програмын талаар эдгээр болно.
No comments:
Post a Comment