SPSS програм

Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулагдсан олон тооны програм зохиогдсон ба өдгөө ч шинээр зохиогдож, эргэлтэнд орж эсхүл мартагдаж, эсхүл шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхий нийтээр өргөн дэлгэр хэрэглэдэг, манай судлаачдын дунд ч нэлээд тархсан, байнга тогтвортой хэрэглэгдэж байгаа нь SPSS програм юм. SPSS програмын гол давуу тал нь нийгэм хүмүүнлэгийн ухааныханд зориулагдсан учир хэрэглэхэд хялбар (SPSS -ньStatistical Packeges for Social Science гэсэн үгний товчлол), Windows-ын орчинд ажилладаг болсон (SPSS7.0 –оос эхлээд), Windows-ын орчинд ажилладаг бусад програмуудтай цонхны бүтэц, үндсэн үйлдлүүднь ижил, өгөгдлийн сантай ажилладаг ихэнх програмтай мэдээлэл солилцох өргөн боломжтой байдагторшино. Тиймээс ч хэрэглээний статистикийн талаар бага зэрэг мэдлэгтэй, компьютерийн анхан шатныдадлагатай хэнд ч гэсэн энэ програмыг ашиглахад төдийлөн хүндрэл учирдаггүй юм.Ер нь SPSS програмын хэрэглээ маш өргөн, зөвхөн нийгэм хүмүүнлэгийн ухааныхан төдийгүй биологи,газар зүй, геологи гэх мэт байгалийн ухааны зарим салбарынхан ч байнга ашигладаг ажээ. ХаринSTATISTICA, SAS, STATA зэрэг програмууд нь нэлээд гүнзгийрүүлсэн боловсруулалт, нарийвчилсаншинжилгээ хийхэд зориулагдсан, байгалийн ухааны салбарын мэргэжилтнүүд ашиглахад зориулагдсангэж ойлгож болно. Хүсвэл та ч гэсэн эдгээр програмуудыг ашиглаж болно. Гэхдээ урьдаар SPSSпрограмтай сайтар танилцаж, сайн эзэмшчих гэж танд зөвлөх байна.

No comments:

Post a Comment